1. Яагаад чинжүү халуун байдаг вэ?
Чинжүүнд агуулагдах капсаицин чинжүүг халуун болгодог – капсаицин нь температурын өөрчлөлтийг хариуцдаг мэдрэлийн төгсгөл рүү мэдрэлийн импульс дамжуулж нөлөөлдөг. Тиймээс өвдөлтийн дохиог хүлээн авдаг тархи үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг.
2. Яагаад яншуй заримдаа саван шиг амтагддаг вэ?
Зарим хүнд яншуйны амт яг саван шиг амтагддаг. Энэ бүгд альдегидэд мэдрэг OR6A2 гентэй холбоотой. Альдегид нь савангийн үнэр, яншуйны үнэр амтны шинж чанарыг хангадаг юм.
3. Яагаад загас хурц үнэртэй байдаг вэ?
Загасны үнэр триметиламин гэх бодисыг ялгаруулдаг. Загасанд триметиламин нь бага температуртай орчинд байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна триметиламин нь ургамал, амьтны задралын үйл ажиллагаанд оролцдог. Дашрамд хэлэхэд, триметиламин нь амнаас үнэртэх эвгүй үнэрийн гол шалтгаан болдог ажээ.
4. Яагаад өндгийг чанахад хатуурдаг вэ?
Өндгөнд бөмбөлгөн уургийн молекул агуулагддаг. Дулааны болон агаарын молекулын үйлчлэл нөлөөлөхгүй тохиолдолд молекул хоорондын химийн холбоо нь тэднийг зөв бөмбөлөг хэлбэрт барьж байдаг. Өндөг чанах үед энэ холбоо суларч молекул нь эмх замбараагүй хөдөлж эхэлдэг. Энэ химийн урвал нь өндгийг тунгалаг биш, хатуу болгодог байна.
5. Чанасан өндгийг эргүүлэн шингэн төлөвт оруулж болох уу?
Онолын хувьд болно, харин практикийн хувьд болохгүй. Эрдэмтэд өндөгний молекулыг өмнөх шинж чанарт нь буцаан оруулах нэгэн аргыг сэджээ. Гэвч үүнд хүнсэнд хэрэглэж болдоггүй химийн бодис шаардлагатай. Гэсэн хэдий ч техникийн хувьд бол боломжтой юм шүү
6. Ясгүй усан үзмийг хэрхэн гаргаж авдаг вэ?
Үнэн хэрэгтээ ясгүй усан үзэм гэдэг бол усан үзмийг генийн өөрчлөлтөд оруулсан хувилбар юм. Ингэснээр хуваагдлын явцад хэвийн хэмжээнээс илүү бага ястай усан үзэм ургадаг. Амьтдаас ялгаатай нь зарим ургамал бэлгийн бус үржилтэй байдаг тул тэднийг дуураймлаар ургуулах нь маш хялбар байдаг ажээ.
7. Яагаад согтууруулах ундаа оюун санаанд нөлөөлдөг вэ?
Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, согтууруулах ундаа нь ГАМК үүсэхэд нөлөөлдөг. ГАМК гэдэг нь төв мэдрэлийн тогтолцооны хамгийн чухал дарангуйлагч нейромедиатор юм. Хоёрдугаарт, согтууруулах ундаа нь глутаматад хориг тавьдаг. Глутамат гэдэг нь ой тогтоолт болон сурах чадварыг хариуцдаг химийн бодис юм.
8. Яагаад согтууруулах ундааг хольж хэрэглэхийг зөвлөдөггүй вэ?
Гол асуудал нь олон төрлийн согтууруулах ундаа хэрэглэхдээ бус буруу дарааллаар хэрэглэдэгт байгаа юм. Та сул үйлчилгээтэй согтууруулах ундаа ууж байх үедээ аажим аажмаар удаан согтоно. Хэрэв бага градусын согтууруулах ундаа уусны дараа өндөр градустай согтууруулах ундаа уувал илүү хурдан согтох болно
.
Хүчилтөрөгчийн ихэнх хувийг мод биш далай гаргадаг
Ой модыг дэлхийн “уушги” хэмээн нэрлэдэг боловч хүчилтөрөгчийн ихэнх хувийг далайн фитопланктон гэгч зүйл бий болгодог байна. Харин ой модны үйлдвэрлэх ихэнх хүчилтөрөгч нь энэ ой доторх илжрэх, үхжих явцад хэрэглэгддэг байна.
Амнаас үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд тамхи татдаг байлаа
16-р зууны үед эмч нар амнаас үнэртэх үнэрийг дарахын тулд тамхи татахыг зөвлөдөг байжээ. Мөн тамхинд олон ашигтай тал бий гэж үздэг байсан байна. Жишээ нь толгой өвдөх, шүд өвдөх, үе мөчний өвчний үе болон бусад бие организмын зарим өвчнийг дарах эм болгон хэрэглэдэг байсан байна.
Мэдээж удалгүй энэ “ид шид нь” худлаа гэдэг нь тогтоогдсон билээ. Тамхи татах болон нас баралтын өндөр хувь нь хоорондоо шууд холбоотой болохыг баталсан судалгаа бий. Тиймээс тамхи татах нь таны эрүүл мэндэд хортой, олон төрлийн өвчний эх үүсвэр шүү гэдгийг санаж яваарай.
Амьтдын тухай сонирхолтой баримт(хачирхалтай бас инээдтэй гэмээр
Амьтдын тухай сонирхолтой баримт
Тотины хэлний авьяас хүүхдийнх шиг байдаг - Тоть шувууг ердөө л авиа дууриагч гэж олон хүн ярьдаг. Харин 30 гаруй жилийн судалгаа тотины хэлний авьяас 4-6 настай хүүхдийнх шиг байдгийг тогтоожээ. Тоть зүгээр ч нэг үг тогтоодоггүй, “адилхан, жижиг, том, өөр, байхгүй” зэрэг хүн хамгийн түрүүнд сурдаг анхан шатны үгийг гагц авиагаар бус утгын хамт цээжилдгийг судалгаа харуулжээ.
Сохор номин сохор биш - Бид ядруу онигор нүд, газар доорх амьдралын хэв маягаар нь сохор номинг тун болхи амьтан гэж төсөөлдөг. Гэрэл, сүүдэр ч ялгадаггүй гэх эл амьтан их олон төрөл. Тэдгээрээс Африкийн сохор номин сохор биш болохыг судлаачид тогтоожээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нийтэд дэлгэгдсэн эл судалгааны тайланд амьтан бүрт биеэ хамгаалах байгалиас заяасан чадвар байдаг бөгөөд хамгийн сул дорой амьтанд ч зоримог чанар бий. Тиймээс ч харанхуйд амьдрагч сохор номин бүрт, ялангуяа хар тивийн сохор номинд биеэ хамгаалах, зайлшгүй үед харааныхаа бүхий л чадавхийг ашиглах шаардлага гардаг байна. Мэргэжилтнүүдийн ажигласнаар Африкийн сохор номин үүр хонгил руу нь ойртсон ямар ч амьтныг сайн хардаг бөгөөд гэрэл сүүдрээс ч илүү дүрс, хөдөлгөөнийг тун чадамгай ялгаж халдагчид хариу барьдаг аж.
Заан хамгийн том тархитай ч мартамхай - Манай гаригийн хуурай газрын хамгийн том амьтан болох заан хамгийн мартамхай амьтан гэнэ. Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан амьтдаас заан хамгийн том буюу бараг 50 кг тархитай. Хэрэв толгойн хэмжээгээр ухааныг нь хэмждэг байсан бол хамгийн мэргэн цэцэн амьтан заан байх сан. Гэтэл зааны тархины хөгжлийн харьцаа дунджаар 1.88 байдаг аж.
Харин хүнийх 7.33-7.69,
шимпанзегийнх 2.45,
гахайных 0.27 байдаг байна. Оюуны чадавх, ой санамж салшгүй холбоотой ч мартамхайгаараа алдартай зааны хувьд энэ нь тун боломжийн үзүүлэлт юм.
Матар тэнцвэрээ хадгалахын тулд чулуу залгидаг - Матрын ходоод дэлхий дээрх хамгийн жигтэй газрын нэг. Энд яст мэлхий, загас, шувуу, анааш, усны үхэр, арслан, бүр бусад матар (биеэ хамгаалах тохиолдолд) хүртэл багтах бөгөөд матрын хоол боловсруулах систем бүгдийг нь ор мөргүй үгүй хийж дөнгөнө. Зарим тохиолдолд метрийн ходоодноос аварга том чулуу хүртэл гарч ирдэг гэнэ. Учир нь хэвлээр явагч эл махчин шумбахдаа тэнцвэрээ хадгалахын тулд хүнд чулуу ходоодныхоо мухар руу чулууддаг аж.
Загас хоёр хүйстэн - Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч далай тэнгисийн гүнд бидний мэдэхгүй сонирхолтой амьдрал өрнөдөг. Гермафродитизм буюу хоёр бэлгэ эрхтэнтэй байх тохиолдол сээр нуруутнуудын дунд ганц загасанд бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын нөлөөнөөс хүйсээ сольдог гэнэ. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна.
Халимны тугал өдөрт 90 кг нэмдэг - Нярай халимыг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа, эхийнхээ хэвлийд 10-12 сар бойжихдоо биеийнх нь жингийн гуравны нэгтэй тэнцэх, дунджаар 914 см урт болтлоо өсдөг /цэнхэр халимны зулзага/. Бараг 50 хувийн өөх тослогтой халимны сүү эмэгтэй хүний сүүнээс 10 дахин их тослогтой. Энэ нь ердийн тугалын жинг өдөр бүр 90 кг-аар нэмэхүйц илчлэгтэй гэсэн үг юм.

No comments:
Post a Comment