Friday, April 13, 2018

зөвлөмж

гишүүнээр чанамал хийх нь Гишүүнэ бол хүмүүсийн мэддэгээр айраг гэж нэрлэдэг ургамал юм. Гишүүний үндсийг эмийн зориулалтаар хэрэглэдэг бөгөөд 6-10 настай үндсийг нь намар түүж, хатааж, нунтаглаад хоол боловсруулах замын өвчнүүдэд хэрэглэдэг. Ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах суулгах, элэг, цөсний асуудлууд, хоолны дуршил сайжруулах гэх мэт хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байна. 


Харин гишүүний ишээр нь чанамал хийдэг. Гишүүнэ нь кальци, К аминдэм, антиоксидантуудын өндөр агууламжтай. Навч нь хортой тул хэрэглэхгүй зөвхөн ишийг нь хэрэглэнэ.
Би энэ долоо хоногт чанамал хийх төлөвлөгөөтэй байна. Гишүүнэ нь хаа сайгүй их ургадаг хэдий ч аль болох хүний хөлөөс хол, машин замаас хол газраас түүгээрэй. 
Ерөнхийдөө чанамалд маш их чихэр ордог. Гэхдээ би хийхдээ жорон дээрхээс бага хэмжээтэй сахар хийчихдэг. 2 төрлийн жорыг энэ удаад оруулъя.
Жор 1
-Гишүүнэ   450
3 хоолны халбага зөгийн бал
-2 хоолны халбага чиа үр (байхгүй бол заавал хийх шаардлагагүй, омега 3, эслэгийн өндөр агууламжтай үр байдаг юм, Органик дэлгүүрт /70159898/ зарагдаж байгаа. )
-1 хоолны халбага шинэ шахсан нимбэгний шүүс эсвэл жүржийн шүүс (савласан шар өнгөтэй шүүс жинхэнэ нимбэгний шүүс биш тул битгий хэрэглэж байгаарай)
Жор 2
1,5кг Гишүүнэ
-500г элсэн чихэр
-2 хоолны халбага нимбэг эсвэл жүржийн шүүс Заавар

Эхний жор нь байгалийн сахар болох зөгийн балтай учир боловсруулсан сахар
ихээр хэрэглэхээс татгалздаг хүмүүст их тохиромжтой санагдлаа
. Элсэн чихрийн ургамлын ихэнх хувь нь генийн өөрчлөлттэй болсон гэж
уншиж байсан
тул боломжтой бол Органик бор, цагаан элсэн чихэр хэрэглээрэй. 

Гишүүнийг угааж, навчин хэсгийг нь тасалж хаяад, зөвхөн улаан туяатай ишийг нь 1 см гаран хэмжээтэй хэрчинэ. Савандаа элсэн чихэр, эсвэл зөгийн балтайгаа хольж, буцалгаад галыг нь багасгаж ойролцоогоор 25-30 минут чанамал шиг бүтэцтэй болтол нь буцалгана. Гаргахаасаа 5-10 минутын өмнө нимбэг, жүржийн шүүсээ хийнэ. Ариутгасан шилэндээ хийж таглаад жимсний чанамалын оронд хэрэглэнэ. 

ЭМЭЭ ИДСЭЭР БАЙХ УУ
Ханиад шуухинаа хүрсэн, толгой өвдсөн тохиолдолд бидний хамгийн түрүүлж хийдэг алхам эмийн сан руу алхах. Хэнээс ч асуулгүй, зөвлөлгүй аль ч эмийн санд ороод ихэнх эмийг талх шиг худалдан авч болдог. Бид өөрсдөө энэ үйлдлээ "жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" хэмээн өөгшүүлнэ. Монгол Улсын хэмжээнд 2200 нэр төрлийн эм бүртгүүлсэн байдгийн 80 хувь нь жортой олгох эмүүд байдаг аж. ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан эмийн зохистой хэрэглээний талаарх судалгаагаар эмнэлгээс гадуур эм тариа хэрэглэж байгаа хүмүүсийн 70-75 хувь нь өөрсдөө дур мэдэн эм авч уудаг тухай дурджээ. Эрүүл агаарт алхах, тогтмол хөдөлж биеийн тамираар хичээллэх, хоолны дэглэм барих гэх мэтээр заавал антибиотик хэрэглэлгүйгээр эрүүлжих олон арга байдгийг мэдэх ч үр дүн нь хурдан гардаг, амар, хялбар байдаг гэх шалтгаанаар ойр байх эмийн сан руу явдаг гэх.
Тэгвэл ДЭМБ-аас хийсэн судалгаагаар бүхий л өвчлөлийн 36-40 хувь нь эмгүйгээр эдгээх боломжтой аж. Дээр өгүүлсэн түгээмэл өвчлөл болох толгой өвдөлт, ханиад шуухинаа, хоолой сэрвэгнэлт зэргийг жимс жимсгэнэ, ургамлын ханд, халуун аарцаар намдаах бүрэн боломж байдаг ч манайхан өвдөнгүүт л эм ууж нам дарах зуршилтай болжээ. Уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн 400 гаруй өвчний 100 гаруйг л тан оролцуулан эдгээдэг бөгөөд үлдэж буйг нь ургамлын ханд, биеийн хөдөлгөөн бариа засал гэх зэрэг эмгүйгээр эмчилдэг байна.

Ойрын үед хөрсөн дээр 40+ хүртэл халуун байх тул нарших болон даралт ихсэхээс сэргийлж нарны малгай, шүхэр хэрэглээрэй
Мөн даралт ихэсдэг хүмүүс заавал эм уухгүйгээр манай ДАРАЛТ БУУРУУЛАХ ЗЭХМЭЛ ЦАЙ-г тогтмол ууж хэрэглэхэд ходоод цочироохгүй байх давуу талтай шүү.

Цусны даралт өвчингүй явах 10 зөвлөмж
1. Тамхи татахгүй байх
2. Чихэрлэг зүйл бага хэрэглэх
3. Стресст бага өртөх
4. Уур бухимдалгүй байх
5. Нойр сайн байх
6. Тослог зүйл бага хэрэглэх
7. Хөдөлгөөн сайн хийх
8. Жимс ногоо сайн хэрэглэх
9. Жингээ барих
10. Буурцаг загасны төрлийн хоол ахуй хэрэглэх эдгээрийг мөрдөөд даралт нь ихсээд л байвал манай цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглээд л байхад асуудал үүсэхгүй та тайван байх болно.

자동 대체 텍스트를 사용할 수 없습니다.


                  Шар луувангийн ач тус

Шар лууван
Лууванд А аминдэм их учир хүний биеийн эсэргүүцлийг дээшлүүлж нүдний хараанд сайн талтай. Ялангуяа хүүхдэд маш сайн тэжээл болдог. Лууванг түүхий хэрэглэх нь маш ач тустай. Намар шинэ шар луувангийн нухаш буюу салат ихээр идэж, луувангийн жүүс ууж байвал хүн бүтэн жилийнхээ А аминдэмийг олж нөөцөлдөг гэдэг. Ер нь түүхий ногоо, жимсийг угаахдаа давстай буюу нимбэгний хүчил хийсэн усанд 10 орчим минут байлгахад ногоо, жимсний бактер бүрэн устдаг юм.

 

                 Үхрийн нүдний ач тус



Үхрийн нүд нь биологийн идэвхит төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс юм. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг юм. Үхрийн нүдний шинэхэн ба хатаасан жимсийг амин дэм дутагдах, цус багадах, хоолой сөөх, ядрах турах, гэдэс үрэвсэх үед хэрэглэнэ. Мөн нүдний хараа муудахаас сэргийлж хараа сайжруулж, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлнэ. Нүдний ядаргааг бүрэн арилгана. Тархины үйл ажиллагааг дэмжин, цусан хангамжийг сайжруулан хөгшрөлтийн явцыг удаашруулна. Үхрийн нүдний навч нь бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ түүний усан ханд чанамалыг усан хаван буулгах, давсаг чулуужих зэрэг өвчний үед уух нь өндөр үр ашигтай. 


No comments:

Post a Comment

текст

Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишү...