Friday, April 13, 2018

текст


Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ


ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишүүд салбарын эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдэд хэрэгжиж буй болон хэрэгжиж дууссан шинжлэх ухаан, технологийн төслийн явц, үр дүнтэй танилцах ажлын хүрээнд Эм судлалын хүрээлэнд зочиллоо. Тус хүрээлэнд 2012-2014 онд ХХААЯ-ны захиалгаар “Усалгаатай нөхцөлд нэн ховор, ховор ургамлын цуглуулга, генийн санг шинэчлэх” төслийг хэрэгжүүлсэн юм.
Энэхүү төслийн хүрээнд Монгол хунчир ургамлыг Дорнод аймгийн Гурван загал сум Хэнтий Цэнхэр мандал сум Хэнтий Өмнөдэлгэр сум нутагт ойн зах, модны чөлөө, уулын орой, хажуу зэрэгт шинэсэн ба нарсан ойн, үетэн-алаг өвст өндөр уулын хээр, уулын хуурайсаг оройн хэсэг, үетэн-элдэв өвст жижиг толгод бүхий хээр газраар ургадаг болохыг тогтоож, хээрийн бүсийн усалгаатай нөхцөлд тарималжуулж чаджээ. Монгол хунчирыг уламжлалт анагаах ухаанд түгээмэл хэрэглэдэг бөгөөд 170 гаруй эмийн найрлаганд ордог, хүний дархлааг дэмжихэд нөлөөлдөг эмийн ургамал юм.
Түүнчлэн эмийн ургамлын ботаник цэцэрлэгийн цуглуулгаас нэн ховор болон ховор ургамал болох Алтангагнуур, Эгэл-годил, Том навчит дэгд, Сибирь Тэмээн хөх, Дэрвэгэр жиргэрүү, Монгол догар, Ягаан цээнэ, Шар хорс, Их шүүдэргэнэ, Алтайн сонгино, Ацан цахилдаг, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй, Үлдэн могойн идээ зэрэг ургамлын генийн санг бүрдүүлэх судалгааг амжилттай хийсэн байна. Судалгаанд хамрагдсан 14 төрлийн ургамлыг ургадаг байгалийн орчноос нь авч, тарималжуулах туршилтаар Алтан гагнуур, Ацан цахилдаг, Их шүүдэргэнэ, Монгол догор, Эмийн бамбай, Үнэгэн сүүлхэй лидэр, Ягаан цээнэ, Сибирь ерөндгөнө зэрэг ургамал нь “маш ирээдүйтэй”, Үхэр дэгд ургамал нь “ирээдүйтэй”, Дэрвэгэр жиргэрүү ургамал нь үрийн соёололт удаан бөгөөд нэг соёолон ургавал ичмэл нахиа сайн сууж, хаврын сэргэлт ургалт сайн цэвэр хөрсөнд тарих, Эгэл годил өвс ургамал нь үндэслэг ишээр сайн үрждэг элдэв бохирдолгүй усан болон чийгийн хангамж өндөртэй голын усаар угаагдсан элстэй орчинд ургах боломжтойг тогтоожээ.
Цаашид салбарын яамны зүгээс нь шинжлэх ухаан,технологийн төслийн хүрээнд шийдвэрлэх боломжтой болон шаардлагатай асуудлын талаар олон талын оролцоот санал солилцох, түүнчлэн төслийн бодит үр дүнг үйлдвэрлэлд нвтрүүлэхэд ихээхэн анхаарч байгаа юм.

МОНГОЛ ОРНЫ УРГАМАЛ

Монгол орны ургамлын дотор 348 зүйл модлог сөөглөг ургамал, 2095 зүйл өвслөг ургамал байдаг.



Модлог өвслөг ургамлаас 17 зүйл том мод,
40 зүйл жижиг мод, том сөөг, 146 зүйл сөөг
, 48 зүйл сөөгөнцөр, 91 зүйл заримдаг сөөгөнцөр,
6 зүйл ороонго өвслөг ургамал, 1765 зүйл олон наст
, 330 зүйл нэг хоёр наст дээд ургамал байгаагаас гадна
21 овгийн хавтгай хөвд, 38 овгийн навчит
хөвд, 53 овгийн хаг 1236 зүйл, дэд зүйл замаг, 900 гаруй зүйлийн мөөг тус тус бүртгэгдээд байна.

Монгол орны "Улаан ном" - нд орсон ургамлууд:
1. Алтайн сонгино
2. Нягт сонгино
3. Цагаан цэцэгт сонгино
4. Том дохиурт сонгино
5. Далиу сонгино
6. Цоохор чонын хор
7. Эгэл Годил - өвс
8. Говийн тост
9. Монгол тост
10. Хангайн Шиваантиг
11. Ямаан эвэр
12. Эмийн Бамбай
13. Хар нэрс
14. Бяцхан Жимст Цангис
15. Сухайн төрөл
16. Түвд Ланцуй
17. Ямаан Сэрдэг
18. Янзын навчит улиас
19. Үсхий улиас
20. Бавгар-үрт агчаахай
21. Тэсхэй тэсмэг
22. Монгол хойрог
23. Монгол Бүйлс

24. Уссур Яшил
25. Ягаан цээнэ
26. Цагаан цээнэ
27. Сибирь хундгана
28. Монгол хундгана
29. Дорогостайскийн банздоо
30. Мөгөөрсхэй ихзул
31. Нөмрөг банздоо
32. Гурвалжин их залаа
33. Потанины улаантулам
34. Дэвүүр-үрт сагай
35. Монгол Бүрэлгэнэ
36. Саржентын Бүрэлгэнэ
37. Пржевальскийн Чармай
38. Маак-ийн эенэрэн
39. Заг
40. Регелийн Будраа
41. Дөрвөлсөн Мүгэз
42. Алтан гагнуур
43. Дагуур арц
44. Зүүнгарын Гоёо

45. Муркрофтын жигд
46. Яшилдуу Чацаргана
47. Шивлээхэй зээргэнэ
48. Хөх ногоон зээргэнэ
49. Алтан Тэрэлж
50. Монгол менх-харгана
51. Шивт харгана
52. Шаргал лидэр
53. Илчир дэгд
54. Сунагар Алтанцэгцүүхэй
55. Ганц цэцэгт Алтанзул
56. Ацан цахилдаг
57. Сибирь адаргана
58. Цагаан бөлбөө
59. Алтан саахуу цэцэг
60. Булцуу Түдэнхавх
61. Гурвалсан шүрэн үндэс
62. Шар саадганцэцэг
63. Их саадганцаг
64. Навчгүй Оочгоно
65. Сэрхэн хөхөө цэцэг
66. Мөлхөөн цэцэг
67. Камчатын цүнхүй
68. Хөхөө цүнхрэг
69. Фуксийн цахирам
70. Хос навчит шөнийн нил

71. Сибирь жодоо
72. Гмелиний шинэс
73. Эгэл өмхий өвс
74. Эгэл шагшуурга
75. Өдлөгхялгана
76. Урт навчит далан товч 

Ганга өвс хэрэглэх :


Ганга өвс хүүхдийн хөхүүл ханиад эмчлэх пертуссины үндсэн найрлагад ордог. Мөн эмэгтэйчүүд уусмалаар нь үс угаадаг. Бэлтгэх нь: 8-н сарын сүүлчээр түүж сүүдэр газар даавуун уутанд өлгөж хатаагаад нунтаглаж 200г усанд цайны халбагыг хийхээр бодож өсгөн найруулна. Сахарын ханасан уусмалаар амталж насанд хүрэгчид хоолны халбагаар, хүүхдэд цайны халбагаар өдөр 3-4 удаа уулгана. Эмчилгээг 7 хоног хийнэ.


Вансэмбэрүү цэцэг хэрэглэх нь:


Вансэмбэрүү цэцэг нь гуурсан хоолойн архаг үрэвсэл өвчин, уушгины сүрьеэ өвчнийг намжаах үед хандыг хэрэглэнэ.

Хэрэглэх нь: Хатааж нунтагласан бэлдмэлийг 200г усанд 10г байхаар бодож өсгөн найруулаад өдөрт хоолны халбагаар хоёрыг 3-5 удаа ууна. Хандыг намуун гал дээр 45 минут идээшүүлэн бэлтгэнэ.


Алтан гагнуур хэрэглэх нь:


Алтан гагнуурыг яс хугарах, ясны бэртэнгийн үед болон төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор хэрэглэнэ. Хэрэглэх арга: 8 сарын сүүлчийн 15 хоногт түүж, сүүдэр газар даавуун уутанд өлгөж хатаана.

Нунтагласан бэлдмэлээс цайны халбагаар нэгийг 100г усанд найруулахаар бодож өсгөсөн хэмжээгээр буцалгаад хандалж хөргөөд шүүнэ. Хоолны халбагаар өдөрт 3-4 удаа, нэг удаад 2 халбага ууна.


Таван салаа хэрэглэх нь :


Зун, намрын цагт бууцны зах, голын хөвөө, зэлүүд хээр хаана л бол хаана таван салаа, дэлгэмэл ногоон навч ургадаг. Сайтар ажиглавал нэг навч нь таван салаа судсан мөртэй байдаг. Энэ нь  5-8 сард ургаж гүйцэх бөгөөд хатахаас нь өмнө түүж, угаагаад сүүдэрт даавуу уутанд өлгөж хатаана

Хатсан навчийг сайтар нунтаглаж усанд хандартал нь чанаж хөргөөд давхар шүүж шил саванд хийж сэрүүн газар хадгална.

Эмчилгээ: – Ходоодны гастрид, шархлааны үед өдөрт ( удаа хоолны халбагаар хоёр удаа хоол, цайны өмнө (15 минутын өмнө) ууна. Эмчилгээг 14-21 хоног тасралтгүй хийвэл үр дүн нь харагдана.

-Арьсны ил шарх, идээт үрэвслийн үед бэлдмэлийг цэвэр даавуунд шингээж тавьж боогоод 2-3 хонуулахад шар цэвэршин эдгэнэ.


Цагаан мөөгт ууж, хэрэглэх


Шил, хангайд ургадаг цагаан мөөгийг түүж утас гүйлгэн хэлхэж сэрүүн, сүүдэрт хатаана. Хэрэглэх нь: Мөөгөө цэвэрлэж нунтаглаад буцалгаж ширгээн, давхар марлиар шүүж сэрүүн газар хадгалахын хамт өдөрт нэг уухдаа хоолны халбагаар хоёрыг, бүгд 3 удаа 6 халбагыг уувал сайн үр дүнд хүрнэ. Цагаан мөөгөөр эмчлэх өвчин: Нярайлсан эхийн саванд эхэсийн үлдэгдэл хоцорч, үе үе халууран бие сульдан доройтож улмаар үрэвсэж идээлэх үед мөөгний шөл уухад шууд нөлөөлж, үлдэгдлийг хөөн гаргаж үрэвсэл зогсооно  
Эмийн ургамал устлаа
Монгол орон 3000-аад төрлийн ургамалтай. Үүний 800-1000 орчим нь эмийн ургамал. Гэхдээ эдгээр ургамлыг бүтээгдэхүүн болгоод эмийн сангийн лангуун дээр өрчихөөгүй. Эмийн түүхий эд болгон 300 гаруй нэр төрлийг нь л ашигладаг.
Эмийн ургамлын төрөл зүйлийн тоо сүүлийн үед цөөрсөн, ургамлын нөөц багассан нь анхаарал татав. 1990-ээд оноос өмнө Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийнхэн Монгол орны ургамлын нөөц, түүн дотор эмэнд хэрэглэдэг түүхий эдийн нөөцийг судалдаг байж. Харин зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш өвс ногоо бүртгэх нь байтугай хүнийхээ тоог ч нарийн гаргаж дөнгөхөө болилоо шүү дээ.
Социализмын үед 20-30 эм хийдэг байсан бол одоо 200-аад нэр төрлөөр нь үйлдвэрлэж байна. Тэр хэмжээгээр эмийн ургамлын нөөц багассаар.

Нийслэлд эмийн 16 үйлдвэр үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авчээ. Хуулийн дагуу бүртгүүлсэн нь энэ ч үүний цаана хэчнээн үйлдвэр хулгайгаар ажиллаж байгааг хэлж мэдэхгүй гэж мэргэжлийн хүн нь ярив. 236 төрлийн ургамлын гаралтай түүхий эдээр эм хийдэг гэнэ. Үүний 99-ийг нь гадаадаас, 137-г нь дотоодоос хангадаг гэсэн тооцоог судлаачид гаргажээ. Үүгээр тэд 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн хийдэг. Энэ нь жилд таван тн эм зах зээлд нийлүүлж байна гэсэн үг. Мөн бэлэн болсон эмийг борлуулах 200 гаруй эмийн сан улсын хэмжээнд ажиллаж байна. Бас л бүртгэлтэй нь энэ боловч хууль бусаар хэчнээн эмийн сан ажиллаж байгааг хэлэхэд хэцүү. Улаанбаатарт эмийн бизнес хүчээ авсан. Худалч хүнд нийслэлийн орон сууцуудын булан тохой бүрт эмийн сан гэсэн хаяг харагдах болов. Эмийн худалдаа дэлхий нийтээр сүлжээ болон цэцэглэж энд асар их мөнгөний урсгал явагддаг том бизнес. Их мөнгөний үнэр манай улсад ханхалж эхэлснийг үндэсгүй цэцэглэж байгаа эмийн бизнес батална.

Өвдсөн хүн эмчийн бичиж өгсөн эмийг авч л таараа. Хэдий өндөр үнэтэй байсан ч мөнгөө харамлаад хоногоо хүлээн хэвтэхгүй нь ойлгомжтой. Эмийн сангийн сүйхээтэйхэн боосууд эмч нартай нийлж бүтээгдэхүүнээ шахах арга олчихдог болсон цаг. Эмчилгээний жор бичиж суугаа цагаан нөмрөгтэй эмч тэрүүхэн булан тойроход тийм нэртэй аптек бий. Тэндээс энэ эмийг авч уугаарай гээд замыг нь заагаад өгдөг биз дээ. Тэгээд ч эм сүү шиг гашлахгүй, мах шиг муудахгүй. Эрсдэл багатай наймаа. Ингээд бодоход эмийн наймаачид хүрээгээ огцом тэлсний учрыг мэдэх амархан.
Монгол хүний эрүүл мэндэд тустай олон ургамал манай орны хөрсөнд ургадаг. Гэхдээ юм бүхэн хэмжээтэй. Хэмжээг нь хэтрүүлбэл сөрөг үр дагавар гарч таарна. Тэгэхээр ургамлын нөөцийг тогтоосны дараа ямар хэмжээний үр жимс авч болохыг мэргэжлийн улс тогтоодог. Жишээ нь, чацарганы бут манай орны 1.5 сая га хавтгай дөрвөлжин газар нутгийн 29 мянган га талбай эзлэн ургадаг. Үүнээс жилд 500 тн жимс ургана. Чихэр өвс 16 мянган га газарт ургадгаас 4000 тн үндэс авч болно. Монгол хундгана гэж чухал ургамал бий. Монгол орны өргөн уудам газар нутгийн 0.5-хан га газарт ургадаг энэ ховор ургамал өгөөж ихтэй. Жилд таван тн ургац өгнө. Үүнээс 0.5 тн-ыг эмийн үйлдвэрүүд ашиглахад ургамлын бүтцэд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэсэн мэргэжлийн хүмүүсийн тооцоо байна. Гэтэл энэ горим алдагджээ. "Эмийн ургамал харсаар байтал ховордох болсон. Монгол хундгана Улаанбаатар орчмын хоёрхон газарт бий. Богд уулын зүүн урд Төмөр замын IV зөрлөгийн ойролцоо, Хүй долоон худагт ургадаг байсан. Тэнд морины уралдаан хийх болсноос хойш өнөөх ховор ургамал хүн, малын хөлд гишгэгдэн устаж алга боллоо" гэж Шинжлэх ухааны академийн Ботаникийн хүрээлэнгийн профессор, доктор Ч.Санчир ярилаа.

Цагаан гоёо чалх сайжруулдаг, нас уртасгадаг гэнэ. Үүнийг хятадууд хямд үнээр худалдаж авдаг. Уржнан хил дээр таван тн-ыг хураажээ. "Таван тн гэдэг цагаан гоёоны байгалийн нөөцийн таван хувийг нэг хавар аваад явчихлаа гэсэн үг. Ийм хэмжээний ургамлыг хилийнхэн хаана, хэнд өгөхөө мэдэхгүй байлгасаар хэнд ч хэрэггүй хог болгосон" гэж ургамал судлаач халаглаж сууна. Цагаан гоёо заг шимж амьдардаг ургамал. Заг багасч байгаа тухай өмнө хэдэнтээ сонсч байсан. Говь нутгийн хуйн холбоотой энэ ургамал ийн устаж байна.
Улаанбаатараас 100 км-ээс дотогш эмийн ургамал түүж болохгүй. Хотын ойролцоо хортон шавьж устгах хор цацдаг учир эрүүл биш. Гэтэл манайхан Богд уул, Хайртхаан, Сонгино хайрхан, Чингэлтэй уулаа тойрч мөлжөөд дуусгалаа. Сонгино хайрхан цагтаа зэрлэг сонгиноор хучигдсан уул байсан гэдэг. Гэтэл Сонгино хайрханаас одоо сонгино түүе гэхнээ олдохгүй. Нэр нь л үлдсэн гэж хошигнох болов. Уг нь дөрвөн уулаа мөлжихийн оронд хотоос зайдуу газраас эмийн түүхий эдээ базаах ёстой. Хол явна гэхээр хоньчинд захиад орхичихдог. Нэг ийм жишиг эм үйлдвэрлэгчдийн дунд тогтсоныг эргэж харах цаг болжээ.


Манайд үйл ажиллагаа явуулдаг ихэнх эмийн үйлдвэрийнхэн түүхий эдээ бэлтгэхдээ малчдыг дайчилдаг. Тэдэнд гурил, будаахан өгөөд ийм ургамал түүгээрэй хэмээн "зүслээд" өгнө. Гэтэл эмийн ургамлыг хэзээ, ямар аргаар түүх, яаж хатаах нарийн арга технологитой. Хоньчин зүс мэдэх ургамлыг зулгаахаас биш түүсэн өвсөө яаж арчлахаа харин ч нэг мэдэхгүй. Түүгээд хэд хоног дарсан ургамал муудаж хэнд ч хэрэггүй болох эсвэл муудсан ургамлаар хийсэн хортой эм хэрэглэгчдэд нийлүүлдэг. Үүнээс болж Монголын хөрсөнд ургасан ургамлаар найруулсан эм хэдий ч тэр нь баталгаатай эсэх нь эргэлзээтэй болдог байна. Угтаа бол мэргэжлийн хун л   эмийг түүх ёстой.


Эмийн ургамал ундарч байдаг булаг биш болохоор нэг л өдөр нөөц дуусч үйлдвэрлэл зогсоно. Байгалийн баялгаа зохистой ашиглаж хэдэн жил амьдрахаа бодмоор. Манай улсад эмийн ургамлаа хамгаалах төрийн тогтолцоо байхгүйн гэрч нь энэ. Хятадаас хэн нэг Ли овогтон морилж ирээд манай орны ховор нандин ургамлыг үндсээр нь тасдан түүж байхад, тийм ургамал их хэмжээгээр худалдаж авна гэж ил тод зарлаж л байхад байгаль хамгаалагч чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг нь хачин. Ой мод огтоллоо гэхэд ухаа сэхээ орж сүйд болдог хэр нь эмийн ховор ургамлыг шуудай шуудайгаар түүж байхад нүдээ боолгосон мэт явдагтаа холбогдох албаныхан дүгнэлт хийгээсэй. Эмийн ургамал ч гэсэн ой мод, алт, ашигт малтмал лугаа Монгол орны байгалийн баялаг билээ.

зөвлөмж

гишүүнээр чанамал хийх нь Гишүүнэ бол хүмүүсийн мэддэгээр айраг гэж нэрлэдэг ургамал юм. Гишүүний үндсийг эмийн зориулалтаар хэрэглэдэг бөгөөд 6-10 настай үндсийг нь намар түүж, хатааж, нунтаглаад хоол боловсруулах замын өвчнүүдэд хэрэглэдэг. Ходоод өвдөх, цээж хорсох, өтгөн хатах суулгах, элэг, цөсний асуудлууд, хоолны дуршил сайжруулах гэх мэт хоол боловсруулах эрхтнүүдийн үйл ажиллагааг сайжруулахад хэрэглэдэг байна. 


Харин гишүүний ишээр нь чанамал хийдэг. Гишүүнэ нь кальци, К аминдэм, антиоксидантуудын өндөр агууламжтай. Навч нь хортой тул хэрэглэхгүй зөвхөн ишийг нь хэрэглэнэ.
Би энэ долоо хоногт чанамал хийх төлөвлөгөөтэй байна. Гишүүнэ нь хаа сайгүй их ургадаг хэдий ч аль болох хүний хөлөөс хол, машин замаас хол газраас түүгээрэй. 
Ерөнхийдөө чанамалд маш их чихэр ордог. Гэхдээ би хийхдээ жорон дээрхээс бага хэмжээтэй сахар хийчихдэг. 2 төрлийн жорыг энэ удаад оруулъя.
Жор 1
-Гишүүнэ   450
3 хоолны халбага зөгийн бал
-2 хоолны халбага чиа үр (байхгүй бол заавал хийх шаардлагагүй, омега 3, эслэгийн өндөр агууламжтай үр байдаг юм, Органик дэлгүүрт /70159898/ зарагдаж байгаа. )
-1 хоолны халбага шинэ шахсан нимбэгний шүүс эсвэл жүржийн шүүс (савласан шар өнгөтэй шүүс жинхэнэ нимбэгний шүүс биш тул битгий хэрэглэж байгаарай)
Жор 2
1,5кг Гишүүнэ
-500г элсэн чихэр
-2 хоолны халбага нимбэг эсвэл жүржийн шүүс Заавар

Эхний жор нь байгалийн сахар болох зөгийн балтай учир боловсруулсан сахар
ихээр хэрэглэхээс татгалздаг хүмүүст их тохиромжтой санагдлаа
. Элсэн чихрийн ургамлын ихэнх хувь нь генийн өөрчлөлттэй болсон гэж
уншиж байсан
тул боломжтой бол Органик бор, цагаан элсэн чихэр хэрэглээрэй. 

Гишүүнийг угааж, навчин хэсгийг нь тасалж хаяад, зөвхөн улаан туяатай ишийг нь 1 см гаран хэмжээтэй хэрчинэ. Савандаа элсэн чихэр, эсвэл зөгийн балтайгаа хольж, буцалгаад галыг нь багасгаж ойролцоогоор 25-30 минут чанамал шиг бүтэцтэй болтол нь буцалгана. Гаргахаасаа 5-10 минутын өмнө нимбэг, жүржийн шүүсээ хийнэ. Ариутгасан шилэндээ хийж таглаад жимсний чанамалын оронд хэрэглэнэ. 

ЭМЭЭ ИДСЭЭР БАЙХ УУ
Ханиад шуухинаа хүрсэн, толгой өвдсөн тохиолдолд бидний хамгийн түрүүлж хийдэг алхам эмийн сан руу алхах. Хэнээс ч асуулгүй, зөвлөлгүй аль ч эмийн санд ороод ихэнх эмийг талх шиг худалдан авч болдог. Бид өөрсдөө энэ үйлдлээ "жор мэдэхгүй ламаас зовлон үзсэн чавганц дээр" хэмээн өөгшүүлнэ. Монгол Улсын хэмжээнд 2200 нэр төрлийн эм бүртгүүлсэн байдгийн 80 хувь нь жортой олгох эмүүд байдаг аж. ЭМЯ, НҮБ-ын Хүн амын сангаас явуулсан эмийн зохистой хэрэглээний талаарх судалгаагаар эмнэлгээс гадуур эм тариа хэрэглэж байгаа хүмүүсийн 70-75 хувь нь өөрсдөө дур мэдэн эм авч уудаг тухай дурджээ. Эрүүл агаарт алхах, тогтмол хөдөлж биеийн тамираар хичээллэх, хоолны дэглэм барих гэх мэтээр заавал антибиотик хэрэглэлгүйгээр эрүүлжих олон арга байдгийг мэдэх ч үр дүн нь хурдан гардаг, амар, хялбар байдаг гэх шалтгаанаар ойр байх эмийн сан руу явдаг гэх.
Тэгвэл ДЭМБ-аас хийсэн судалгаагаар бүхий л өвчлөлийн 36-40 хувь нь эмгүйгээр эдгээх боломжтой аж. Дээр өгүүлсэн түгээмэл өвчлөл болох толгой өвдөлт, ханиад шуухинаа, хоолой сэрвэгнэлт зэргийг жимс жимсгэнэ, ургамлын ханд, халуун аарцаар намдаах бүрэн боломж байдаг ч манайхан өвдөнгүүт л эм ууж нам дарах зуршилтай болжээ. Уламжлалт анагаах ухаанд тэмдэглэгдсэн 400 гаруй өвчний 100 гаруйг л тан оролцуулан эдгээдэг бөгөөд үлдэж буйг нь ургамлын ханд, биеийн хөдөлгөөн бариа засал гэх зэрэг эмгүйгээр эмчилдэг байна.

Ойрын үед хөрсөн дээр 40+ хүртэл халуун байх тул нарших болон даралт ихсэхээс сэргийлж нарны малгай, шүхэр хэрэглээрэй
Мөн даралт ихэсдэг хүмүүс заавал эм уухгүйгээр манай ДАРАЛТ БУУРУУЛАХ ЗЭХМЭЛ ЦАЙ-г тогтмол ууж хэрэглэхэд ходоод цочироохгүй байх давуу талтай шүү.

Цусны даралт өвчингүй явах 10 зөвлөмж
1. Тамхи татахгүй байх
2. Чихэрлэг зүйл бага хэрэглэх
3. Стресст бага өртөх
4. Уур бухимдалгүй байх
5. Нойр сайн байх
6. Тослог зүйл бага хэрэглэх
7. Хөдөлгөөн сайн хийх
8. Жимс ногоо сайн хэрэглэх
9. Жингээ барих
10. Буурцаг загасны төрлийн хоол ахуй хэрэглэх эдгээрийг мөрдөөд даралт нь ихсээд л байвал манай цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг хэрэглээд л байхад асуудал үүсэхгүй та тайван байх болно.

자동 대체 텍스트를 사용할 수 없습니다.


                  Шар луувангийн ач тус

Шар лууван
Лууванд А аминдэм их учир хүний биеийн эсэргүүцлийг дээшлүүлж нүдний хараанд сайн талтай. Ялангуяа хүүхдэд маш сайн тэжээл болдог. Лууванг түүхий хэрэглэх нь маш ач тустай. Намар шинэ шар луувангийн нухаш буюу салат ихээр идэж, луувангийн жүүс ууж байвал хүн бүтэн жилийнхээ А аминдэмийг олж нөөцөлдөг гэдэг. Ер нь түүхий ногоо, жимсийг угаахдаа давстай буюу нимбэгний хүчил хийсэн усанд 10 орчим минут байлгахад ногоо, жимсний бактер бүрэн устдаг юм.

 

                 Үхрийн нүдний ач тус



Үхрийн нүд нь биологийн идэвхит төрөл бүрийн амин дэмээр баялаг жимс юм. Жимсний шүүс нь гэдэсний элдэв нян үүсгэгчийг үхүүлж гэдсийг халдвараас бүрэн цэвэрлэдэг юм. Үхрийн нүдний шинэхэн ба хатаасан жимсийг амин дэм дутагдах, цус багадах, хоолой сөөх, ядрах турах, гэдэс үрэвсэх үед хэрэглэнэ. Мөн нүдний хараа муудахаас сэргийлж хараа сайжруулж, харанхуйд харах чадварыг нэмэгдүүлнэ. Нүдний ядаргааг бүрэн арилгана. Тархины үйл ажиллагааг дэмжин, цусан хангамжийг сайжруулан хөгшрөлтийн явцыг удаашруулна. Үхрийн нүдний навч нь бөөрний үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ түүний усан ханд чанамалыг усан хаван буулгах, давсаг чулуужих зэрэг өвчний үед уух нь өндөр үр ашигтай. 


сонирхолтой баримт

1. Яагаад чинжүү халуун байдаг вэ?


Чинжүүнд агуулагдах капсаицин чинжүүг халуун болгодог – капсаицин нь температурын өөрчлөлтийг хариуцдаг мэдрэлийн төгсгөл рүү мэдрэлийн импульс дамжуулж нөлөөлдөг. Тиймээс өвдөлтийн дохиог хүлээн авдаг тархи үүнд чухал үүрэг гүйцэтгэдэг.


2. Яагаад яншуй заримдаа саван шиг амтагддаг вэ?


Зарим хүнд яншуйны амт яг саван шиг амтагддаг. Энэ бүгд альдегидэд мэдрэг OR6A2 гентэй холбоотой. Альдегид нь савангийн үнэр, яншуйны үнэр амтны шинж чанарыг хангадаг юм.


3. Яагаад загас хурц үнэртэй байдаг вэ?


Загасны үнэр триметиламин гэх бодисыг ялгаруулдаг. Загасанд триметиламин нь бага температуртай орчинд байхад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үүнээс гадна триметиламин нь ургамал, амьтны задралын үйл ажиллагаанд оролцдог. Дашрамд хэлэхэд, триметиламин нь амнаас үнэртэх эвгүй үнэрийн гол шалтгаан болдог ажээ.

4. Яагаад өндгийг чанахад хатуурдаг вэ?

Өндгөнд бөмбөлгөн уургийн молекул агуулагддаг. Дулааны болон агаарын молекулын үйлчлэл нөлөөлөхгүй тохиолдолд молекул хоорондын химийн холбоо нь тэднийг зөв бөмбөлөг хэлбэрт барьж байдаг. Өндөг чанах үед энэ холбоо суларч молекул нь эмх замбараагүй хөдөлж эхэлдэг. Энэ химийн урвал нь өндгийг тунгалаг биш, хатуу болгодог байна.

5. Чанасан өндгийг эргүүлэн шингэн төлөвт оруулж болох уу?

Онолын хувьд болно, харин практикийн хувьд болохгүй. Эрдэмтэд өндөгний молекулыг өмнөх шинж чанарт нь буцаан оруулах нэгэн аргыг сэджээ. Гэвч үүнд хүнсэнд хэрэглэж болдоггүй химийн бодис шаардлагатай. Гэсэн хэдий ч техникийн хувьд бол боломжтой юм шүү

6. Ясгүй усан үзмийг хэрхэн гаргаж авдаг вэ?

Үнэн хэрэгтээ ясгүй усан үзэм гэдэг бол усан үзмийг генийн өөрчлөлтөд оруулсан хувилбар юм. Ингэснээр хуваагдлын явцад хэвийн хэмжээнээс илүү бага ястай усан үзэм ургадаг. Амьтдаас ялгаатай нь зарим ургамал бэлгийн бус үржилтэй байдаг тул тэднийг дуураймлаар ургуулах нь маш хялбар байдаг ажээ.

7. Яагаад согтууруулах ундаа оюун санаанд нөлөөлдөг вэ?

Үүнд хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, согтууруулах ундаа нь ГАМК үүсэхэд нөлөөлдөг. ГАМК гэдэг нь төв мэдрэлийн тогтолцооны хамгийн чухал дарангуйлагч нейромедиатор юм. Хоёрдугаарт, согтууруулах ундаа нь глутаматад хориг тавьдаг. Глутамат гэдэг нь ой тогтоолт болон сурах чадварыг хариуцдаг химийн бодис юм.

8. Яагаад согтууруулах ундааг хольж хэрэглэхийг зөвлөдөггүй вэ?

Гол асуудал нь олон төрлийн согтууруулах ундаа хэрэглэхдээ бус буруу дарааллаар хэрэглэдэгт байгаа юм. Та сул үйлчилгээтэй согтууруулах ундаа ууж байх үедээ аажим аажмаар удаан согтоно. Хэрэв бага градусын согтууруулах ундаа уусны дараа өндөр градустай согтууруулах ундаа уувал илүү хурдан согтох болно

.

 Хүчилтөрөгчийн ихэнх хувийг мод биш далай гаргадаг




Ой модыг дэлхийн “уушги” хэмээн нэрлэдэг боловч хүчилтөрөгчийн ихэнх хувийг далайн фитопланктон гэгч зүйл бий болгодог байна. Харин ой модны үйлдвэрлэх ихэнх хүчилтөрөгч нь энэ ой доторх илжрэх, үхжих явцад хэрэглэгддэг байна.

Амнаас үнэртэх эвгүй үнэрийг дарахын тулд тамхи татдаг байлаа


16-р зууны үед эмч нар амнаас үнэртэх үнэрийг дарахын тулд тамхи татахыг зөвлөдөг байжээ. Мөн тамхинд олон ашигтай тал бий гэж үздэг байсан байна. Жишээ нь толгой өвдөх, шүд өвдөх, үе мөчний өвчний үе болон бусад бие организмын зарим өвчнийг дарах эм болгон хэрэглэдэг байсан байна.
Мэдээж удалгүй энэ “ид шид нь” худлаа гэдэг нь тогтоогдсон билээ. Тамхи татах болон нас баралтын өндөр хувь нь хоорондоо шууд холбоотой болохыг баталсан судалгаа бий. Тиймээс тамхи татах нь таны эрүүл мэндэд хортой, олон төрлийн өвчний эх үүсвэр шүү гэдгийг санаж яваарай.



Амьтдын тухай сонирхолтой баримт(хачирхалтай бас инээдтэй гэмээр



Амьтдын тухай сонирхолтой баримт   Тотины хэлний авьяас хүүхдийнх шиг байдаг - Тоть шувууг ердөө л авиа дууриагч гэж олон хүн ярьдаг. Харин 30 гаруй жилийн судалгаа тотины хэлний авьяас 4-6 настай хүүхдийнх шиг байдгийг тогтоожээ. Тоть зүгээр ч нэг үг тогтоодоггүй, “адилхан, жижиг, том, өөр, байхгүй” зэрэг хүн хамгийн түрүүнд сурдаг анхан шатны үгийг гагц авиагаар бус утгын хамт цээжилдгийг судалгаа харуулжээ.

Сохор номин сохор биш - Бид ядруу онигор нүд, газар доорх амьдралын хэв маягаар нь сохор номинг тун болхи амьтан гэж төсөөлдөг. Гэрэл, сүүдэр ч ялгадаггүй гэх эл амьтан их олон төрөл. Тэдгээрээс Африкийн сохор номин сохор биш болохыг судлаачид тогтоожээ. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард нийтэд дэлгэгдсэн эл судалгааны тайланд амьтан бүрт биеэ хамгаалах байгалиас заяасан чадвар байдаг бөгөөд хамгийн сул дорой амьтанд ч зоримог чанар бий. Тиймээс ч харанхуйд амьдрагч сохор номин бүрт, ялангуяа хар тивийн сохор номинд биеэ хамгаалах, зайлшгүй үед харааныхаа бүхий л чадавхийг ашиглах шаардлага гардаг байна. Мэргэжилтнүүдийн ажигласнаар Африкийн сохор номин үүр хонгил руу нь ойртсон ямар ч амьтныг сайн хардаг бөгөөд гэрэл сүүдрээс ч илүү дүрс, хөдөлгөөнийг тун чадамгай ялгаж халдагчид хариу барьдаг аж.
Заан хамгийн том тархитай ч мартамхай - Манай гаригийн хуурай газрын хамгийн том амьтан болох заан хамгийн мартамхай амьтан гэнэ. Бүх цаг үеийн турш дэлхий дээр амьдарч байсан амьтдаас заан хамгийн том буюу бараг 50 кг тархитай. Хэрэв толгойн хэмжээгээр ухааныг нь хэмждэг байсан бол хамгийн мэргэн цэцэн амьтан заан байх сан. Гэтэл зааны тархины хөгжлийн харьцаа дунджаар 1.88 байдаг аж.
Харин хүнийх 7.33-7.69,
шимпанзегийнх 2.45,
гахайных 0.27 байдаг байна. Оюуны чадавх, ой санамж салшгүй холбоотой ч мартамхайгаараа алдартай зааны хувьд энэ нь тун боломжийн үзүүлэлт юм.
Матар тэнцвэрээ хадгалахын тулд чулуу залгидаг - Матрын ходоод дэлхий дээрх хамгийн жигтэй газрын нэг. Энд яст мэлхий, загас, шувуу, анааш, усны үхэр, арслан, бүр бусад матар (биеэ хамгаалах тохиолдолд) хүртэл багтах бөгөөд матрын хоол боловсруулах систем бүгдийг нь ор мөргүй үгүй хийж дөнгөнө. Зарим тохиолдолд метрийн ходоодноос аварга том чулуу хүртэл гарч ирдэг гэнэ. Учир нь хэвлээр явагч эл махчин шумбахдаа тэнцвэрээ хадгалахын тулд хүнд чулуу ходоодныхоо мухар руу чулууддаг аж.
Загас хоёр хүйстэн - Гайхаж, бишрэм газрын амьтад олон ч далай тэнгисийн гүнд бидний мэдэхгүй сонирхолтой амьдрал өрнөдөг. Гермафродитизм буюу хоёр бэлгэ эрхтэнтэй байх тохиолдол сээр нуруутнуудын дунд ганц загасанд бий. Загасны зарим төрөл дааврын өөрчлөлт болон байгалийн хувьслын нөлөөнөөс хүйсээ сольдог гэнэ. Харин зарим нь төрөлхийн эр, эм бэлгэ эрхтэнтэй байдаг байна.
Халимны тугал өдөрт 90 кг нэмдэг - Нярай халимыг өсгөнө гэдэг амар ажил биш. Ялангуяа, эхийнхээ хэвлийд 10-12 сар бойжихдоо биеийнх нь жингийн гуравны нэгтэй тэнцэх, дунджаар 914 см урт болтлоо өсдөг /цэнхэр халимны зулзага/. Бараг 50 хувийн өөх тослогтой халимны сүү эмэгтэй хүний сүүнээс 10 дахин их тослогтой. Энэ нь ердийн тугалын жинг өдөр бүр 90 кг-аар нэмэхүйц илчлэгтэй гэсэн үг юм.

текст

Нэн ховор эмийн ургамлуудыг тарималжуулжээ ХХААЯ-ны шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн гишү...